АНУ-ын ЗГ-ын бондын өгөөж өссөөр байх уу?

Холбооны нөөцийн сангийн 12 сарын 13-ны хурлаар АНУ-ын бодлогын хүүг өсгөх магадлал 14.1%-д хүрч өсгөх, хатуу бодлогоо үргэлжлүүлэн барих хүлээлттэй байна.

 

Энэ долоо хоногийн мягмар гарагт АНУ-ын инфляцын тоо мэдээ зарлагдах бөгөөд 10 сард газрын тосны ханш 9.7%-иар унасан нь инфляцыг хүлээлтийн дагуу өсгөх суурь нөхцөл болж байна.

Бондын өгөөжид юу нөлөөлөх вэ?

 

  • Нэг жил болон 5-10 жилийн инфляцийн хүлээлт 0.2%-иар өссөнөөр харгалзан 4.4% болон 3.2%-д хүрчээ. Ийнхүү инфляцын хүлээлт 2011 оны 3 сараас хойшхи дээд түвшиндээ хүрээд байна. Тиймээс бодлогын хүү болон бондын өгөөж урт хугацаанд өндөр байх нь ээ.

 

  • Moody’s агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг “Тогтвортой”-оос “Сөрөг” түвшинд шилжүүлснээр бондын үнэ буурч, өгөөж өсөх суурь нөхцөл үүсээд байна.