АНУ-ын 10 сарын инфляц 3.2% гарлаа.
АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргадаг хэрэглээний үнийн индекс 9 сард 3.7% байсан бол 10 сард 3.2% болж буурсан нь газны үнийн уналтаас шалтгаалжээ. Харин хүнс, эрчим хүч зэрэг ханшийн хувьд тогтворгүй бүтээгдэхүүнийг тооцдог CPI-ийн жилийн суурь үзүүлэлт 4.0%, сарын үзүүлэлт 0.2% өссөн байна.
Өчигдөр энэхүү мэдээлэл гарсны дараа АНУ-ын хөрөнгийн биржийн фьючерс ханш огцом өсжээ.
Ийнхүү АНУ-ын 10 сарын инфляци хүлээлтээс буурсан нь Холбооны Нөөцийн Сангийн дэлхийн хамгийн том эдийн засаг дахь үнийн дарамтыг бууруулахаар хэрэгжүүлж буй бодлого үр дүнгээ өгч байгааг харуулж байна.
ХНС инфляцийг зорилтот түвшин болох 2 хувьд хүргэх гол зорилго тавьж байгаа юм.
Хэдийгээр инфляц буурч байгаа ч таамагласнаас удаан байгаа нь бодлого боловсруулагчдын санааг зовоож байна. Тиймээс Жером Пауэлл өнгөрсөн долоо хоногт шаардлагатай бол 12 сард болох хурлаар хүүгээ өсгөнө гэж мэдэгдээд байгаа билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй