Nike-д 31 жил ажилласан Маркетингийн захирал нь солигдлоо.
Nike-ийн Маркетингийн шинэ захирлаар тус компанид өмнө нь алба хашиж байсан Николь Хаббард Грэм томилогджээ.
Тэрээр 2024 оны 1 сараас эхлэн одоогийн Маркетингийн захирал Дирк-Ян “DJ” ван Хамеренаас ажлыг нь хүлээн авах юм байна.
Тэтгэвэртээ гарч буй хуучин захирал Дирк-Ян ван Хамерен нь олимпийн наадамд оролцож байсан алдартай дугуйчин бөгөөд тус компанид нийт 31 жил, 2018 оноос тус албан тушаалд томилогдож байжээ.
Компанийн сүүлийн улирлын цэвэр ашиг жилийн өмнөхтэй харьцуулбал 1 хувиар буурсан ч салбартаа дэлхийн тэргүүлэгч борлуулагчийн нэг хэвээр байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        
Таалагдсан
 - 
                                                        
Хөгжилтэй
 - 
                                                        
Яахавдээ
 - 
                                                        
Гунигтай
 - 
                                                        
Таалагдсангүй
 
			