Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-д инфляц буурч буй нь том зургаараа сайны дохио

АНУ-д инфляц буурч буй нь том зургаараа сайны дохио

АНУ-д инфляц буурч буй нь том зургаараа сайны дохио

АНУ-ын Хөдөлмөр, статистикийн хорооноос 2023 оны 11 сарын 14-ний өдөр нийтэлсэн мэдээлэлд АНУ-ын хэрэглээний үнийн өсөлтийн хурд (ХҮИ) 10 сард 3.2% болж буурсныг тэмдэглэжээ.

Энэхүү үр дүн нь эдийн засагчдын таамаглаж байсан 3.3%-иас бага байгаа юм. Суурь инфляци ч мөн хүлээлтээс доогуур гарсан тул 12 сард ХНС-аас бодлогын хүүг өсгөх хүлээлтийг үгүйсгэхээр байна.

Зах зээлийн эдгээр хүлээлт нь ам.долларын индексийг (DXY) огцом бууруулж, сүүлийн 2 сарын доод түвшинд хүргэв.

Хөдөлмөрийн яамны тайланг гарахаас өмнө арилжаачид ХНС жишиг хүүгээ 12 сарын хурлаар хэвээр үлдээх магадлал 86%, харин 2024 оны 1 сард 0.25%-иар өсгөх магадлал 25%-тай байна гэж тооцоолж байсан юм.

Гэсэн ч тайлан гарсны дараа эдгээр хүлээлт эрс өөрчлөгдлөө.

Хөрөнгө оруулагчид ХНС хүүгээ чангаруулах мөчлөгийг дуусгасан бөгөөд 2024 онд хүүгээ дор хаяж 4 удаа бууруулж магадгүй гэдэгт бараг 100% итгэлтэй байна. Тодруулбал, ХНС 2024 оны сүүлээр жишиг хүүгээ 2.50-2.75% хүртэл бууруулахаар хүлээгдэж байна.

АНУ-ын хөдөлмөрийн захын удаашрал, инфляцийн бууралт, 2024 онд хүүгээ бууруулна гэсэн зах зээлийн хүлээлт нь богино хугацаанд суларч буй ам.долларын ханшид тулгуурлан арилжаа хийх боломжийг бүрдүүлж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.