Монгол Улсын Засгийн газар "Хуралдай" бондыг буцаан худалдан авах санал тавилаа
Монгол Улсын Засгийн газраас 2024 онд төлөгдөх 8.75 хувийн купонтой “Хуралдай” бондыг бэлэн мөнгөөр буцаан худалдан авах саналыг хөрөнгө оруулагчдад тавилаа.
Ингэснээр Монгол Улсын гадаад өрийн тодорхой хувийг төлөх хугацааг хойшлуулах боломжтой болж байгаа юм.
Саналыг хураангуйлбал:
- 1000 ам.долларын бондыг 1010 ам.доллараар худалдан авах санал тавьж байна
- Нийт үлдэгдэл бондын хэмжээ: 392.6 сая ам.доллар
- Саналын дуусах хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр
- Мөн шинээр бонд гаргаж төлбөрийг Засгийн газар хүлээн авсны дараа буцаан худалдан авах саналыг гүйцэтгэхээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй