Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nvidia компанийн хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ

Nvidia компанийн хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ

Nvidia компанийн хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ

Өчигдөр Nvidia компанийн хувьцааны ханш 2.3 хувь өссөнөөр нэгж хувьцааны ханш 504 ам.доллар буюу бүх цаг үеийн түүхэн дээд түвшиндээ хүрлээ.

Тус компани өнөөдөр 2023 оны 3-р улирлын тайлангаа танилцуулах бөгөөд хөрөнгө оруулагчид хүлээлтээс өндөр гарч болзошгүй хэмээн үзэж худалдан авалт хийсэн байж болзошгүй байна.  

Дийлэнх шинжээчид Nvidia компани борлуулалтын орлого тайлант хугацаанд 170 хувь өснө гэсэн хүлээлттэй байна.

Харин London Stock Exchange Group-ийн үзэж байгаагаар борлуулалтын орлого тайлант улиралд 200 хувь өссөн байх магадлалтай байна гэлээ.

Хиймэл оюун ухааны шилжилтээс шалтгаалан Nvidia компанийн хувьцааны ханш 2023 онд 245 хувиар өссөн бөгөөд зах зээлийн үнэлгээ 1.2 их наяд ам.доллар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.