Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Биткойны ханш огцом уналаа.

Биткойны ханш огцом уналаа.

Биткойны ханш огцом уналаа.

Дэлхийн хамгийн том криптовалютын бирж Binance-ын гүйцэтгэх захирал Чанпэн “CZ” Жао нь Сиэтлийн шүүх хурлын үеэр хэд хэдэн эрүүгийн хэрэгт гэм буруутайгаа хүлээж албан тушаалаасаа огцорлоо.

Тодруулбал, Binance биржийг мөнгө угаах үйл ажиллагаанд оролцсон, ялангуяа АНУ-ын хоригт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн гэх үндэслэлээр буруутгасан байна.

Мөн тус биржээс гаргасан BNB бараг 11%-иар унасан бөгөөд Binance бирж нь  АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх хэд хэдэн хууль, санхүүгийн зохицуулалтыг зөрчсөний улмаас 4 тэрбум гаруй ам.долларын торгууль хүлээхээр боллоо.

Харин CZ-г Binance-ын ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон бөгөөд 50 сая ам.доллараар торгож, шоронд хорих магадлалтай байна. 

Биткойны үнэ 5%-иар буурч 35,714 ам.доллар болжээ.

Ийнхүү өчигдөр CZ гэм буруугаа хүлээн зөвшөөрч огцрохоо мэдэгдлээ. Түүний оронд Абу Дабигийн санхүүгийн албаны дарга асан, одоо Binance-ын бүс нутгийн зах зээлийн тэргүүн Ричард Тенг ажиллахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.