Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Сэм Альтман OpenAI-д эргэн ирлээ.

Сэм Альтман OpenAI-д эргэн ирлээ.

Сэм Альтман OpenAI-д эргэн ирлээ.

Хэдхэн хоногийн өмнө OpenAI-ийн ТУЗ-ийн гишүүдтэй санал нийлээгүйн улмаас ажлаасс халагдсан Сэм Альтман компанидаа эргэн ирлээ.

Учир нь ТУЗ-ийн бүтцэд өөрчлөлт орж компанийн удирдлагууд солигдох мэдээлэл байгаа бөгөөд одоогоор ТУЗ-ийн 3 гишүүн солигджээ.

ТУЗ-ийн даргаар Shopify платформын удирдлагын нэг Брет Тэйлор томилогдсон бол компанийг хамтран үүсгэн байгуулагч Илья Суцкевер ТУЗ-ийн гишүүний албан тушааалаас чөлөөлөгдөөд байна.

Компани цаашид ТУЗ-ийн гишүүдээ нэмэхийг үгүйсгэхгүй байна.  

Шинээр бүрдэх удирдлагын баг нь бизнес технологийн салбарынхнаас түлхүү бүрдэх бөгөөд Microsoft компанийн төлөөлөл ч орох төлөвтэй байна.

OpenAI компанийн хөрөнгө оруулагчдын хувьд Sequoia, Thrive Capital болон Tiger Global зэрэг хөрөнгө оруулалтын компаниуд ордог билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.