Жек Ма “Алибаба”-ийн хувьцаагаа зарахаа түр азнав.
Alibaba Group Holdings Ltd компанийг үүсгэн байгуулагч Жек Ма өөрийн эзэмшиж буй хувьцаагаа зарна гэж мэдэгдсэн. Тодруулбал, өөрийн эзэмшиж буй 10 сая ширхэг буюу нийт 870 сая ам.долларын үнэлгээ бүхий хувьцаагаа зарах төлөвлөгөөтэй байгаагаа 11 сарын 16-нд холбогдох зохицуулагч байгууллагад мэдэгдсэн юм.
Тэгвэл тус компанийн хувьцааны ханш сүүлийн өдрүүдэд уналттай байгаа учраас хувьцаагаа зарахаа түр зогсоогоод байна.
Алибаба компани улирлын тайлангаа танилцуулах үеэрээ Cloud System дээр суурилсан бизнесийн сегментээ салгахаас татгалзсанаар тус компанийн хувьцааны ханш 9 хувиар унаад байгаа юм.
Алибабагийн олон нийтийн төлөөлөгч Jane Jiang-ийн мэдэгдсэнээр Жек Ма одоогоор 1 ширхэг ч хувьцаа зараагүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй