АНУ-ын газрын тосны нөөц огцом нэмэгдлээ.
Эдийн засагчид АНУ-ын газрын тосны нөөцийг 1.2 сая баррелиар нэмэгдэнэ гэж таамаглаж байсан ч 8.7 сая баррелиар нэмэгдэж огцом өслөө. Мөн АНУ-ын бензиний нөөц 749 мянган баррелиар өсжээ.
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас “Түүхий нефтийн гарц өмнөх онд 12.10 сая баррель байсан бол энэ жил өдөрт 13.2 сая баррельд хүрч дээд амжилт тогтоов” гэж мэдээлээд байна.
Энэхүү тайлан нь хөрөнгө оруулагчдад нийлүүлэлт хэтрэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
АНУ, тэр дундаа Саудын Арабын орноос газрын тосны үнийг өсгөхийн тулд олборлолтоо бууруулж, картелийн томоохон үйлдвэрлэгчдээс зах зээлийн хувийг булаан авч байгаа үед АНУ-ын нийлүүлэлтийн энэхүү дээд хэмжээ нь зах зээлд сөргөөр нөлөөлж, ОПЕК+-д асуудал үүсгэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй