ОПЕК+ ээлжит хурал хойшилж газрын тосны үнэ уналаа.
Нефть экспортлогч орнуудын нэгдсэн байгууллага, ОХУ болон түүний холбоотнууд газрын тосны олборлолтыг бууруулах эсэх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөж байсан ч тус хурал 11 сарын 30 хүртэл хойшиллоо.
Эх сурвалжууд 11 сарын 26-нд болох байсан уулзалтын өмнө үйлдвэрлэгчид олборлолтын хэмжээгээ тохиролцож чадаагүй хэмээн мэдээлж байсан юм.
Тодруулбал, ОПЕК+-ийн гишүүн Африкийн орнууд болох Ангол, Нигери улсууд газрын тосны гарцаа нэмэгдүүлэхээр зорьж байгаа нь санал зөрөлдөх шалтгаан болжээ.
Тиймээс ОПЕК+ ирэх жил олборлолтоо бууруулахгүй байх гэсэн хүлээлтэд үндэслэн газрын тосны ханш 1 хувиар унаад байна.
Брент нефтийн фьючерс 68 цент буюу ойролцоогоор 0.8%-иар буурсан бол АНУ-ын баруун Техасын түүхий нефтийн үнэ 1%-иар буурч 76.35 ам.долларт хүрэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй