Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голомт Капитал ҮЦК нь оюутнуудад тэтгэлэг олголоо

Голомт Капитал ҮЦК нь оюутнуудад тэтгэлэг олголоо

Голомт Капитал ҮЦК нь оюутнуудад тэтгэлэг олголоо

Голомт Капитал ҮЦК нь нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд хөрөнгө оруулалтын боловсрол олгох, Монголын ирээдүй болсон хүүхэд залуус, боловсролыг дэмжих гол зарчмыг баримтлан ажилладаг.

Тэгвэл энэ удаад “Шударга Ёсыг Бадраах Сан” болон бусад ААН-үүдтэй хамтран, МУИС, СЭЗИС-ийн нийт 36 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.

Тус хөтөлбөрт жил бүр 150-160 оюутан материалаа ирүүлдгээс 3 үе шаттайгаар шилдэг оюутнуудыг тодруулдаг байна.

Тус сан нь СЗХ-ны анхны дарга Д.Бадраа агсны үйл хэргийг үргэлжлүүлэх, санхүүгийн салбарын ирээдүйн залгамж халааг бэлтгэх зорилгоор 2006 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.


Голомт Капитал ҮЦК нь 2023 онд боловсролыг дэмжих ажлын хүрээнд:
------------------------------

• Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Хөгжлийн Төвд амьдрах чадвар олгох сургалтын "Хөгжихүй" танхимыг тохижуулж өгөв.

• “Хүүхэд хөгжлийн төв”-д хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөгжмийн зэмсгүүд бэлэглэв.

• Цалинтай “Ирээдүй” дадлагажих хөтөлбөрийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна.

• Монгол Улсын Гавьяат багш Л.Галмандахын нэрэмжит Хүүхдийн Дууны Улсын Анхдугаар уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

• “GCC ACADEMY”-ийн сургалтад давхардсан тоогоор 4000 гаруй иргэн, ААН хамрагдаад байна.

• Эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлсон “BLUEBOOK” товхимлын 5 дахь дугаарыг хэвлэмэл болон онлайнаар харилцагчдадаа хүргэв.

• Монголын болон дэлхийн хөрөнгийн зах зээлд өрнөж буй онцлох үйл явдлын шуурхай мэдээ, нийтлэл, Live, судалгаа, шинжилгээг сайт, сошиал хуудсууд, харилцагчийн цахим хаягаар тогтмол хүргэж байна.

• Каннын кино наадамд нэр дэвшсэн Монголын анхны бүрэн хэмжээний “Баавгай болохсон” УСК-ны уран бүтээлчдэд хандив өргөсөн зэргээр нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.