Tesla Хятадад борлуулж буй Model Y автомашины үнээ нэмлээ.
Цахилгаан автомашины Tesla Inc (NASDAQ: TSLA) компани хол зайг туулах чадвартай хос мотортой, бүх дугуй нь хөтлөгчтэй (AWD) Model Y Long Range загварын үнээ БНХАУ-ын зах зээлд нэмлээ.
Tesla China-ийн орон нутгийн сошиал медиа платформ дээр зарласны дагуу, Model Y Long Range нь өмнөх үнээсээ 2000 юаниар (280 ам.доллар) өсөж 304,400 юаниар (42,741 ам.доллар) болсон байна.
Энэ нь Tesla China-гийн сүүлийн үед хийсэн анхны үнийн өөрчлөлт биш юм.
10 сарын сүүлчээр Тесла Model Y загварын үнийг 14,000 юанаар (1,965 доллар) нэмсэн. 11-р сарын 14-нд арын дугуйн хөтлөгчтэй Model 3 болон Model Y загварын үнээ нэмсэн.
Салбарын зарим ажиглагчид энэхүү знийн стратеги нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан шууд худалдан авалтыг идэвхжүүлэх зорилготой гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй