Амазон АНУ-ын хамгийн том хүргэлтийн бизнес боллоо.
The Wall Street Journal-д мэдээлснээр Амазон компани хүргэлтийн үйлчилгээгээрээ United Parcel Service Inc (NYSE:UPS) болон FedEx (NYSE:FDX) хоёрыг давж тэргүүлэгч болсон байна.
Тус компани 2018 онд ложистикийн сүлжээ бий болгох чухал санаачилга гаргаж бизнес эрхлэгчдэд Amazon илгээмжийг хүргэх франчайз хөтөлбөрийг нэвтрүүлсэн.
FedEx-ийн Ground unit-тэй төстэй энэхүү загвар нь орон нутгийн гүйцэтгэгч компаниудыг ашигладаг юм.
Улмаар тус компани 2020 онд FedEx-ийг гүйцэж түрүүлсэн бол 2022 онд АНУ-д UPS-ээс илүү олон илгээмж хүргэжээ.
Энэ жилийн талархлын баярын өмнө Амазон АНУ-д аль хэдийн 4.8 тэрбум гаруй илгээмж хүргэсэн бөгөөд он дуусахад ойролцоогоор 5.9 тэрбум илгээмж хүргэнэ гэж таамаглаж байна.
Хэдийгээр Амазон орон сууцанд хийх хүргэлтээрээ тус хоёр компанийг давсан ч дэлхий хэмжээнд хүртээмжтэй иж бүрэн үйлчилгээг санал болгож чадаагүй л байна.
Амазон нь АНУ-д 200,000 орчим жолоочтой сүлжээтэй болсон нь өдөр бүр хүргэх илгээмжийн тоог хурдацтай нэмэгдэхэд хүргэсэн юм.
Мөн тахлын эхэн үед цахим худалдаа, ложистикийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, олон зуун шинэ агуулах, ангилах төвүүдийг нээснээр тахлын эхэн үеэс 2021 оны сүүл хүртэл сүлжээгээ бараг хоёр дахин нэмэгдүүлсэн билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй