Apple-ийн гар утас үйлдвэрлэгч Foxconn Энэтхэгт бизнесээ өргөжүүлнэ
Apple компанийн гар утас үйлдвэрлэгч Foxconn technology компани Энэтхэг улсад хэрэгжүүлж буй гар утасны үйлдвэрийн төсөлд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаа мэдэгдлээ.
Мөн тус улсын Karnataka мужид хэрэгжүүлж буй төсөлдөө 600 сая ам.доллар, Telangana мужид 500 сая ам.долларын үнэлгээ бүхий төслүүдийг хэрэгжүүлж буйгаа мэдээллээд байгаа юм.
Foxconn компани Энэтхэгийн Maharashtra мужид 2015 оноос эхлэн үйлдвэрийн мега төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 1.541 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээ Тайванийн холбогдох зохицуулагч байгууллагад мэдээлсэн байна.
2022 онд цар тахлын хөл хорионы улмаас Apple компанийн гар утасны үйлдвэрлэл, нийлүүлэлтэд томоохон саатал үүссэн тул үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс Foxconn компани сүүлийн жилүүдэд Энэтхэгт оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй