Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Теслагийн “Cybertruck” энэ 7 хоногт эхний хэрэглэгчдээ хүрнэ.

Теслагийн “Cybertruck” энэ 7 хоногт эхний хэрэглэгчдээ хүрнэ.

Теслагийн “Cybertruck” энэ 7 хоногт эхний хэрэглэгчдээ хүрнэ.

Энэ долоо хоногт цахилгаан автомашин сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан Тесла компанийн “Cybertruck” загварын автомашин хэрэглэгчдэд хүргэгдэх нь ээ.

Тесла компани 2019 онд “Cybertruck” цахилгаан автомашиныг үйлдвэрлэж, 2021 онд борлуулна гэж танилцуулж байсан. Гэвч цар тахал дэгдсэний улмаас борлуулалт нь хойшлоод байсан юм.

“Cybertruck” нь эхний 3 секундэд цагт 96 км хүртэл хурдлах хүчин чадалтай бөгөөд 50,000 ам.доллараас 80,000 ам.долларын хооронд борлуулагдах хүлээлттэй байна.

Тесла компани тус автомашиныг 2023 оны 4-р улиралд 2000-3000 ширхгийг, 2024 оны эхний хагас гэхэд 10,000 ширхгийг борлуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа өчигдөр Тесла компанийн хувьцааны ханш 4.51 хувиар өсжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.