БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн идэвхжилт сул байна
Өнөөдөр Монголын цагаар 09:30 минутад БНХАУ 2023 оны 11 сарын худалдан авалтын менежерийн индексээ (PMI) олон нийтэд танилцууллаа.
11 сарын нэгтгэсэн индекс 50.4 буюу хэвийн үзүүлэлттэй гарсан бол аж үйлдвэрийн салбарын PMI индекс 49.4 буюу хэвийн бус үзүүлэлттэй гарсан нь тус улсын аж үйлдвэрийн салбарын идэвхжилт сул байгааг илтгэж байна.
Тус индекс нь 10 болон 11 сард дараалан хэвийн бус үзүүлэлттэй гарснаар он гарснаас хойш нийт 7 сар хэвийн бус үзүүлэлттэй гарлаа.
Тус мэдээлэл гарсны дараа буюу 09:53 цагийн байдлаар Shanghai Composite индекс 0.11 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан бол Shenzhen Component индекс 0.47 хувиар унаж Хонгконгийн Hangseng индекс 0.52 хувиар унаад байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй