Salesforce-ийн хувьцаа 7%-иар өслөө.
Шинжээчид онлайн худалдаа, үйлчилгээ эрхлэгч тус компанийн орлогыг 8.72 тэрбум доллар, нэгж хувьцаанд ногдох ашиг буюу EPS-ийг 2.06 цент байхаар таамаглаж байсан.
Тэгвэл Salesforce.com 8.72 тэрбум долларын орлоготой нэгж хувьцаанд 2.11 ам.долларын ашиг ногдохоор ажиллажээ.
Тайлангаас онцолбол:
- Захиалгын орлого нь 8.14 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 13 орчим хувиар өссөн байна.
- Мэргэжлийн үйлчилгээ болон бусад орлого 579 сая доллар болсон нь жилийн өмнөхөөс 5 орчим хувиар буурсан байна.
- Нийт зардал нь 4%-иар буурч, 5.06 тэрбум доллар болсон.
- GAAP-аас бусад үйл ажиллагааны ашиг 22.7%-аас 31.2%- болж өссөн нь үр ашгийг нь дээшлүүлжээ.
Дөрөвдүгээр улиралд тус компанийн орлого 9.18-9.23 тэрбум ам.долларын хооронд байх төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй