Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голомт Капитал ҮЦК нь “Бөөн баяр” хүүхдийн дууны уралдааныг ивээн тэтгэлээ.

Голомт Капитал ҮЦК нь “Бөөн баяр” хүүхдийн дууны уралдааныг ивээн тэтгэлээ.

Голомт Капитал ҮЦК нь “Бөөн баяр” хүүхдийн дууны уралдааныг ивээн тэтгэлээ.

Голомт Капитал ҮЦК нь нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд хөрөнгө оруулалтын боловсрол олгох, Монголын ирээдүй болсон хүүхэд залуус, боловсролыг дэмжих гол зарчмыг баримтлан ажилладаг.

Тэгвэл энэ удаад МУГБ Л.Галмандахын хүүхдэд зориулан бүтээсэн 500 гаруй дууны бүтээлээр дамжуулан хүүхдийн дуулах авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, хөгжмийн багш суралцагчдын бүтээлч үйл ажиллагаа, хүүхэд багачуудын гоо зүй урлагийн боловсролыг олгох зорилготой уралдааныг ивээн тэтгэж, авъяаслаг бяцхан сурагчдаа дэмжин ажиллалаа.

Уралдаанд нийслэл, орон нутгийн 60 орчим цэцэрлэг, 40 гаруй сургуулийн нийт 356   суралцагч оролцож авьяас чадвараа сорьж байна. Тодруулбал, Сэлэнгэ, Булган, Увс, Говь-Алтай, Төв, Өвөрхангай, Хэнтий, Говьсүмбэр аймгуудаас оролцсон нь тус уралдааны ач холбогдол, цар хүрээг илтгэж байгаа юм.

Авьяаслаг бяцхан дүү нартаа урлаг, спорт, сурлагын өндөр амжилтыг хүсье!

Голомт Капитал ҮЦК-ийн ах эгч нараас  нь

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.