Teslaгийн “Cybertruck” цахилгаан пикап 60,990 ам.доллар
ам.доллар
Teslaгийн хойд дугуйгаар хөтлөгчтэй Cybertruck загвар нь 60,990 ам.долларын үнэтэй байх бол илүү өндөр чанартай, бүх дугуйгаар хөтөлдөг загвар нь 79,990 ам.доллар, Cyberbeast шилдэг загвар нь 99,990 ам.долларын үнэтэй байна.
Татварын хөнгөлөлт, урамшууллын дараа үндсэн загварын үнэ 49,890 ам.доллар байх бол бүх дугуйгаар хөтлөгчтэй болон Cyberbeast загвар нь тус бүр 68,890 ба 96,390 ам.доллараар худалдаалагдах юм байна.
Өчигдөр Элон Маск Техас мужийн Остин хотод болсон Cybertruck-ийн нээлтийн арга хэмжээний үеэр хэлэхдээ “Бидний бүтээсэн Cybertruck нь% ачааны машинаас илүү сайн ачааны машин, спорт машинаас илүү спорт машин байх" болно гэжээ.
60,990 ам.долларын үнэтэй хойд дугуйгаар хөтлөгчтэй загвар нь 2025 онд худалдаанд гарч эхлэх бөгөөд нэг цэнэглэлтээр 250 миль зам туулах, 0-60 хүртэлх хурдыг 6.5 секундэд авах хүчин чадалтай юм.
Харин 2024 оноос зах зээлд нийлүүлэх бүх дугуйгаар хөтлөгчтэй загвар нь нэг цэнэглэлтээр 340 миль явах бөгөөд 0-60 хүртэлх хурдыг 4.1 секундэд авах ажээ.
Тэгвэл "Cyberbeast" гэж нэрлэсэн шилдэг загвар нь нэг цэнэглэлтээр 320 миль туулах чадвартай ба 11,000 фунт чирэх хүчин чадал, 0-60 хүртэлх хурд нь 2.6 секундэд авах хүчин чадалтай юм байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй