Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

OPEC+ хэр их газрын тос олборлох бол?

OPEC+ хэр их газрын тос олборлох бол?

OPEC+ хэр их газрын тос олборлох бол?

Өчигдөр OPEC+ зарим гишүүн орнууд 2024 оны 1-р улиралд олборлолтоо өдөрт нийт 2.2 сая баррелиар танах зөвшилцөлд хүрснээ мэдэгдлээ.

Тэдгээрийн дунд дэлхийн хамгийн том газрын тосны экспортлогч Саудын Араб өдөрт 1 сая баррелиар танахаар болжээ. Энэ нь нийт хэмжээний 50 гаруй хувь юм.

Саудын Араб энэхүү танах бодлогоо 12 сард зогсоох байсан ч дахин 3 сараар сунгаснаар 2024 оны 3 сар хүртэл өдрийн 9 сая барреллийг олборлоно гэж Saudi Press Agency мэдээлж байна.

Олборлолтоо бууруулах шийдвэрт ОХУ, Ирак, АНЭУ, Кувейт, Казахстан, Алжир болон Оман нэгдсэн бөгөөд эдгээр орнууд 42-500 мянган баррелийг танахаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн ирэх жилээс Бразил улс OPEC+-ийн гишүүн орон болох мэдээлэл байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.