Илон Маскын хиймэл оюун ухаан суурьтай X.AI компани IPO хийнэ
Илон Маскын эзэмшдэг компаниудын нэг нь Chatgpt-тэй төстэй үйл ажиллагаа явуулдаг стартап компани болох X.AI компани юм. Тус компани IPO хийж 1 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа АНУ-ын үнэт цаасны зохицуулах хороонд мэдэгдсэн байна.
X.AI компаниас эхний ээлжинд 4 хөрөнгө оруулагчаас 135 сая ам.долларын хөрөнгө татаад байгаагаа өнгөрсөн 11 сарын 29-ний өдөр мэдэгдсэн юм.
Тус компани нь энэ оны 7 сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн стартап компани бөгөөд одоогоорр Chatgpt-тэй төстэй Grok нэртэй системийг хөгжүүлээд байгаа юм.
Сануулахад, Илон Маск нь бид бүгдийн сайн мэдэх Тесла болон SpaceX, газар доорх хонгилын системийг хөгжүүлэгч Boring Company, хиймэл оюун ухаан болон хүний тархийг холбосон Neuralink зэрэг компаниудыг давхар эзэмшдэг юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй