Goldman Sachs-аас Nike-ийн хувьцааг худалдаж авахыг зөвлөж байна.
Goldman Sachs нь Nike (NYSE:NKE) компанийн хувьцааны хүрэх оргил цэгийг 139.00 ам.доллар болгож, худалдаж авах зөвлөмжийг өгчээ.
Goldman Sachs-аас тус компанийг бараа материалаа хадгалах нөхцөлөө сайжруулсан тул зардал нь багасаж өгөөж нь нэмэгдэх боломжтой гэж үзэн энэ улиралд орлогыг нь өснө хэмээн таамаглаж байна.
Мөн Nike компани 2024 онд инноваци хөгжүүлэлт, маркетингийн бодлогоо сайжруулсан нь нөлөөлнө гэж таамаглаж байгаа юм.
Хэдийгээр Nike-ийг зарим өрсөлдөгчидтэй нь харьцуулахад зах зээлд эзлэх хувь, бөөний борлуулалт нь саарч байгаа ч эдгээр сорилтуудыг хувьцааны үнэлгээнд нь тооцсон гэж шинжээчид хэлж байна.
Тус компани 12 сарын 1-ны өдөр нэгж хувьцаандаа 0.37 ам.долларын ногдол ашиг тараахаар болсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй