Starbucks компанийн хувьцааны ханш нь өндөр дүнгээр уналаа.
1992 оноос хойш анх удаа Starbucks компанийн хувьцааны ханш 11 өдөр дараалан унаж зах зээлийн үнэлгээ нь12 тэрбум ам.доллар буюу 9.4 хувиар агшлаа.
Техник талаас:
Одогооор тус компанийн хувьцааны ханш 95.5 ам.доллар дээр арилжаалагдаж байгаа бөгөөд дунд хугацааны өсөлтийн дэмжлэгийн бүс 87-89 ам.доллар дээр байна.
Компанийн хувьцааны ханшийн оройн цэг 126.6 ам.доллар байсан бөгөөд энэ нь одоогийн ханшаас 32%-иар дээгүүр байна.
Суурь талаас:
Starbucks компанийн 3-р улирлын тайлан шинжээчдийн хүлээлтээс давж, 2024 оны борлуулалтын төсөөллөө нэмэгдүүлсэн байна. Компани санхүүгийн төсөөллөө нэмэгдүүлснээс хойш 11 дүгээр сард тус компанийн хувьцааны ханш өсөлттэй байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй