Японы төв банк мөнгөний зөөлөн бодлогоо зогсоох нь
Японы төв банкны дэд ерөнхийлөгч Ryozo Himino мөнгөний зөөлөн бодлогоо зогсоох нь эдийн засагт өндөр ач холбогдолтой талаар ярилцлагадаа дурдсан нь тус улсад 10-аад жил тогтоосон хүүгийн маш бага түвшингийн хугацаа дуусах гэж буй дохиог өглөө.
Японы төв банк нь цалин болон үнийн өсөлтийг харгалзан мөнгөний бодлогоо чангаруулах хугацааг анхааралтай хүлээж байгаа аж.
Японы инфляцын түвшин төв банкны зорилт болох 2%-иас хэтрээд байгаа нь банкнуудын бодит өгөөжийг сөрөг утга руу оруулж байгаа юм.
Гэвч зарим бодлого тодорхойлогчдын зүгээс дотоодын эрэлт нэмэгдэж, гадны шок болон газрын тосны үнэ буурах зэргийг хүлээх хэрэгтэй гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй