Bank of America PayPal-ийн хувьцааны зэрэглэлийг буурууллаа.
Bank of America-ийн шинжээчид PayPal (NASDAQ:PYPL)-ийн хувьцааны зэрэглэлийг бууруулж, нэгж хувьцааны хүрэх ханшийг 66 ам.доллар болгон буурууллаа.
Үүний улмаас тус компанийн хувьцаан өчигдөр 1.8%-иар буурчээ.
Харин PayPal-ын шинэ Гүйцэтгэх захирал болон Санхүү хариуцсан захирлын зүгээс “ Бид ашгийг тасралтгүй өсгөхийг гол зорилгоо болгон ажиллах бөгөөд 2024 он бол шилжилтийн жил байх болно” гэж тодотгожээ.
Гэсэн ч шинжээчид тус компанийн 2024 оны ашгийн тооцоог "Хэт өндөр" гэж үзэж байна.
Тиймээс ч шинжээчид "PYPL нь өндөр нэр хүндтэй, тайлан нь сайн хэвээр байгаа ч бид хувьцааны үнэ ойрын хугацаанд бага зэрэг хязгаарлагдмал байх болно гэж бодож байна. Үнэлгээ/сэтгэл хөдлөл нь сөрөг нөлөө үзүүлдэг" гэсэн байна.
Bank of America-ийн хөрөнгийн шинжээчид мөн Toast (TOST)-ийн үнэлгээг бууруулж, "Өсөлтийн хурд удааширч, өрсөлдөөн нэмэгдэж байна” гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй