Технологийн аваргууд Nvidia-ийн оронд AMD-ийн AI чипнүүдийг сонгов.
Өчигдөр AMD компаниас хөрөнгө оруулагчдын уулзалт зохион байгуулахдаа Meta Platforms Inc, Microsoft Corporation болон OpenAI компаниуд тус компанийн хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаанд суурилсан MI300X загварын чипийг ашиглахаар болсныг мэдэгдлээ.
Энэ нь технологийн компаниуд өндөр өртөгтэй Nvidia-ийн чипнүүдээс илүүтэйгээр хямд үнэтэй ч үзүүлэлтийн хувьд өрсөлдөхүйц бусад чипнүүдийг эрэлхийлж байгааг илтгэж буйг шинжээчид онцолжээ.
AMD-ийн AI дээр суурилсан шинэ MI300X загварын чип нь ирэх оны эхээр харилцагчдадаа хүрэх бөгөөд технологийн компаниудад хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр AMD компанийн гүйцэтгэх захирал Lisa Su шинэ чипээ Nvidia компанийн AI график карттай шууд харьцуулж танилцуулахад үзүүлэлтийн хувьд өрсөлдөхүйц байсан байна.
AMD компанийн хувьцааны ханш 2022 оны хөрөнгийн зах зээлийн уналтаар 163.28 ам.доллараас 55.52 ам.доллар хүртэл нийт 66.91 хувиар унаж байсан.
Тус уналтаас хойш 110.98 хувиар өсөж өчигдрийн хаалтын ханшаар 116.4 ам.доллар дээр арилжаалагдаж байна.
Харин энэ хугацаанд Nvidia компанийн хувьцааны ханш бүх цаг үеийн түүхэн дээд ханшаа дахин нэг удаа тогтоогоод байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй