META, IBM компаниуд хиймэл оюуны хөгжлийн төлөө нэгдлээ.
Хиймэл оюун ухааныг хөгжүүлж, эрсдэлийг бууруулах, технологийн дэвшлийн талаарх мэдээллийг нээлттэй солилцох зорилготой “Хиймэл оюуны эвсэл” холбоонд одоогоор технологийн салбарын 40 гаруй компани нэгджээ.
Хамгийн сүүлд “Meta Platforms” болон “International Business Machines” (IBM) компани нэгдсэнээ зарлалаа.
Өнгөрсөн мягмар гарагт “Хиймэл оюуны эвсэл”-ээс хиймэл оюун ухааны аюулгүй байдал, хамгаалалтын хөгжүүлэлт, технологийн хөгжилд хариуцлагатай хандана гэж мэдэгдсэн юм.
Сүүлийн саруудад “Meta Platforms” компани хиймэл оюун ухаанд тулгуурласан чатботын суурь болох хэлний томоохон моделиуудын эх хувилбарыг олон нийтэд нээлттэй цацаад байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй