Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Монгол Улсын гадаад худалдаа 2026 оны эхний сард түүхэн өндөр ашигтай гарлаа.

Монгол Улсын гадаад худалдаа 2026 оны эхний сард түүхэн өндөр ашигтай гарлаа.

Монгол Улсын гадаад худалдаа 2026 оны эхний сард түүхэн өндөр ашигтай гарлаа.

2026 оны 1-р сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам.долларт хүрч, 906.5 сая ам.долларын ашигтай тэнцэл бүрдсэн нь сарын дүнгээрээ түүхэн дээд үзүүлэлт боллоо.

Тодруулбал, экспорт 1.7 тэрбум ам.доллар, импорт 843.0 сая ам.доллар байсан нь худалдааны ашиг огцом өсөх үндсэн шалтгаан болов. Монгол Улс энэ хугацаанд дэлхийн 105 улстай худалдаа хийсэн байна.

Экспортын хэмжээ 2025 оны мөн үеэс 71.6 хувиар, буюу 730.2 сая ам.доллароор нэмэгдсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Экспорт 2025 оны 3-р сараас хойш тогтмол өсөх хандлага ажиглагдаж байсан бөгөөд энэ чиг хандлага 2026 оны эхэнд эрчимжжээ.

Экспортын өсөлтөд дараах гол бүтээгдэхүүнүүд нөлөө үзүүлсэн байна. Үүнд:

  • Зэсийн хүдэр, баяжмал – 462.3 сая ам.доллароор өссөн
  • Нүүрс – 167.6 сая ам.доллароор нэмэгдсэн
  • Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт – 95.5 сая ам.долларын өсөлт
  • Лаазалсан махан бүтээгдэхүүн – 8.3 сая ам.долларын нэмэгдэл

Ийнхүү уул уурхайн гол түүхий эдийн экспорт огцом нэмэгдсэн нь Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийг хүчтэй сайжруулж, 2026 оны эхний сард сарын ашиг түүхэн дээд түвшинд хүрэхэд хүргэв. Экспортын өсөлтийн энэ хандлага хадгалагдвал гадаад валютын орлого, макро эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.