ХААН Банк: Ногдол ашгийн бүртгэлийн өдөр 2026.04.02
ХААН Банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулахаар товлолоо.
Хуралд оролцох эрхтэй, улмаар ногдол ашиг хүртэх боломжтой хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр байхаар тогтоосон байна.
Хурлаар 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, ногдол ашиг хуваарилалт, аудитын дүгнэлт, ТУЗ-ийн ажлын тайланг танилцуулна.
Мөн дараах асуудлуудыг хэлэлцэн батална. Үүнд:
- 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт
- ТУЗ-ийн 2026 оны зардлын төсөв
- ТУЗ-ийн гишүүдийг сонгон томилох
Хувьцаа эзэмшигчид хурлын материалтай 2026 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн танилцах боломжтой бөгөөд саналын хуудсыг урьдчилан ирүүлэх эцсийн хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цаг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
