Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Крипто зах зээлд түгшүүр зарлалаа

Крипто зах зээлд түгшүүр зарлалаа

Крипто зах зээлд түгшүүр зарлалаа

Дэлхийн хамгийн том криптовалютын бирж Binance-д кибер халдлага гарсан байж болзошгүй нөхцөл байдал үүсэж, үүнтэй холбоотой $3 тэрбумын крипто хөрөнгийг царцаагаад байна. Тус бирж пүрэв гарагт аюулгүй байдлын зөрчлийг шалгаж эхэлсэн бөгөөд Tether, Circle зэрэг тогтвортой койн гаргагч компаниуд ч холбогдох хөрөнгийг царцаах арга хэмжээ авчээ.

Binance-ийн үүсгэн байгуулагч Yi He хэрэглэгчдэд учирсан хакерын халдлагатай холбоотой бүх хохирлыг компани бүрэн барагдуулна гэж мэдэгдсэн байна. Харин халдлагын шалтгаан, хохирлын эцсийн хэмжээ одоогоор тодорхойгүй хэвээр. Binance хэрэглэгчдийн хөрөнгө аюулгүй байгаа бөгөөд шалгалт дууссаны дараа мөнгө татан авалтыг сэргээнэ гэж мэдээлжээ.

Энэ мэдээлэл криптовалютын зах зээлд шууд нөлөөлж, өнөөдрийн Азийн арилжааны эхэнд голлох криптовалютуудын ханш буурчээ. Bitcoin 2% орчим унаж, зургаан долоо хоногийн доод түвшин болох $77,646-д хүрсэн бол Ethereum мөн 2% орчим буурч, хоёр сарын доод түвшин болох $2,238.76-д хүрсэн байна. Мөн Coinbase-ийн хувьцаа 4.8%, Bitcoin-ийн томоохон эзэмшигч Strategy-ийн хувьцаа АНУ-ын арилжааны дараах үеэр бараг 6%-иар тус тус буурсан байна.

Блокчэйн шинжилгээний Arkham компанийн мэдээлснээр халдлага пүрэв гарагийн 16:30 орчим эхэлсэн бөгөөд хэдэн тэрбум долларын хөрөнгө алдагдсан байж болзошгүй аж. Гэхдээ халдлагын шалтгаан болон хулгайлагдсан хөрөнгийн нийт хэмжээ баталгаажаагүй байна. Chainalysis компанийн үзэж буйгаар энэ хэрэг криптовалютын түүхэн дэх хамгийн том хулгайн нэг болох эрсдэлтэй байгаа юм.

Ийнхүү Binance-ийн хэрэг криптовалютын зах зээл дэх кибер аюулгүй байдлын эрсдэл болон төвлөрсөн биржүүдэд итгэх итгэлийн асуудлыг дахин хөндлөө. Хэрэглэгчдийн хөрөнгийг найдвартай хадгалах, халдлагын үед хохирлыг барагдуулах чадвар нь крипто биржүүдийн хувьд улам чухал болж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.