Украин Орос руу дайны эхлэлээс хойших хамгийн том дроны цохилт өглөө
Украин улс ОХУ-ын нутаг дэвсгэрт өргөн хүрээний дроны довтолгоо хийж, стратегийн чухал гүүр болон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, агаарын довтолгооноос хамгаалах хүчин 16 бүс нутагт нийт 1,336 дроныг амдан устгасан нь 2022 онд дайн эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Москва хотын даргын мэдээлснээр, нийслэлийн бүс рүү ойролцоогоор 600 дрон чиглүүлснээс 191-ийг нь устгажээ. Украин аравдугаар сарын сүүлээс хойш Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд чиглэсэн довтолгоогоо эрчимжүүлсэн байна. Салбарын хоёр эх сурвалжийн мэдээлснээр, довтолгооны улмаас боловсруулах хүчин чадал ойролцоогоор 30%-иар буурсан бөгөөд Оросын дор хаяж зургаан бүс нутагт шатахууны хомсдол дахин үүсжээ.
Энэхүү довтолгоо АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээний дараа үргэлжилж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Хоёр тал олзлогдогсдыг солилцохоор тохиролцсон ч газар нутгийн маргаан зэрэг гол асуудлаар ахиц гараагүй бөгөөд Орос улс Украины газар нутгийн ойролцоогоор тавны нэгийг хяналтдаа байлгасаар байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
