Алт дахин энэ жилийн ёроолын ханшид хүрлээ
АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ дахин өсгөх хүлээлт нэмэгдэж, ам.долларын ханш чангарснаар алтны үнэ 11-р сарын 12-ны өдөр 2.9 хувиар буурч, унц нь 3,874 ам.долларт хүрлээ.
Алтны ханшийн уналтад АНУ-ын хөдөлмөрийн зах зээл болон инфляцын үзүүлэлтүүд голлон нөлөөлжээ. Тухайлбал, 10-р сард шинээр бий болсон ажлын байр 165 мянгад хүрч, зах зээлийн 65 мянгын хүлээлтийг давсан бол хэрэглээний үнийн индекс (CPI) сарын 0.4 хувиар өсөж, төсөөллөөс өндөр гарсан байна.
Үүнтэй холбоотойгоор CME FedWatch-ийн мэдээллээр ХНБ 12-р сард бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөх магадлал 85 хувь, 0.50 нэгж хувиар өсгөх магадлал 15 хувьд хүрчээ. Бодлогын хүү өсөх хүлээлт нь өгөөжгүй хөрөнгө болох алтны сонирхлыг бууруулахын зэрэгцээ ам.долларын ханшийг дэмжиж байна.
Нөгөө талаас, АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump Ирантай хэлэлцээр хийх шаардлагагүй гэж мэдэгдсэний дараа газрын тосны үнэ 3.3 хувиар өсөж, баррель нь 95.80 ам.долларт хүрсэн нь инфляцын дарамт үргэлжлэх эрсдэлийг нэмэгдүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
