Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Alibaba Nvidia-тай өрсөлдөх AI чип үйлдвэрлэгчээ биржид гаргана

Alibaba Nvidia-тай өрсөлдөх AI чип үйлдвэрлэгчээ биржид гаргана

Alibaba Nvidia-тай өрсөлдөх AI чип үйлдвэрлэгчээ биржид гаргана

Хятадын технологийн томоохон компани Alibaba өөрийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч T-Head охин компанийг тусгаарлан, Хонг Конгийн хөрөнгийн биржид хувьцааг нь олон нийтэд санал болгохоор төлөвлөж байгаагаа зарлалаа. Тус компани 9-р сарын 11-нд IPO хийх хүсэлтээ нууцлалтайгаар хүргүүлсэн бөгөөд одоо бирж болон Хятадын үнэт цаасны зохицуулах байгууллагын зөвшөөрлийг хүлээж байна. IPO-ийн хугацаа, татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг хараахан зарлаагүй байна.

Alibaba 9-р сарын сүүлээр танилцуулсан Zhenwu V900 шинэ үеийн AI чип нь 5-р сард гаргасан өмнөх загвар болох Zhenwu M890-ээс гурав дахин өндөр гүйцэтгэлтэй гэж мэдэгдсэн. АНУ-аас Хятад руу дэвшилтэт AI чип экспортлох хязгаарлалт нэмэгдэж буй энэ үед Alibaba, Huawei зэрэг компаниуд Nvidia-ийн бүтээгдэхүүнийг орлох дотоодын технологио хөгжүүлэхэд анхаарч байна.

T-Head-ийн IPO нь Alibaba-д AI чипийн бизнесээ бие даан хөгжүүлэх, нэмэлт хөрөнгө татах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ Хятад улс Nvidia-аас хамаарах хамаарлаа бууруулах стратегийн нэг хэсэг болж байна. Гэхдээ шинэ чипийн гүйцэтгэл, үйлдвэрлэлийн хүчин чадал болон зах зээлийн өрсөлдөх чадвар нь цаашдын амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлс байх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.