Nvidia-ийн Женсен Хуан дахин нэг эмэгтэйтэй нэр холбогдлоо
Женсен Хуаныг Nvidia-ийн эрүүл мэндийн салбар хариуцсан дэд ерөнхийлөгч Кимберли Пауэлл-тай гэр бүлээс гадуурх харилцаатай байсан талаар мэдээлжээ. Тус компанид 2008 оноос ажиллаж буй Пауэлл нь 2017 оноос эрүүл мэндийн бизнесийг удирдаж байгаа бөгөөд тэднийг өнгөрсөн 3-р сард Калифорни мужийн Сан-Хосе хотын нэгэн зочид буудалд дотно харилцаатай байгааг дүрс бичлэгт буулгасан гэх мэдээлэл гарсан байна. Гэхдээ уг мэдээлэл одоогоор албан ёсоор батлагдаагүй юм.
Энэ нь Женсен Хуан Хятадын тагнуул байж болзошгүй Алис Хуан гэх эмэгтэйтэй хувийн харилцаатай байснаа хүлээн зөвшөөрснөөс хэдхэн хоногийн дараа гарч буй хоёр дахь томоохон дуулиан юм. АНУ-ын тагнуулын байгууллагууд Алис Хуаныг Хятадын Төрийн аюулгүй байдлын яамтай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа ч Nvidia компанийн нууц мэдээлэл алдагдсан гэх нотолгоо одоогоор тогтоогдоогүй байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Nvidia-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Женсен Хуаныг Гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр бэлтгэж байгаа юм.
1993 онд Nvidia-г үүсгэн байгуулсан Женсен Хуан компанийг дэлхийн AI чипийн зах зээлийн тэргүүлэгч болгосон гол удирдагч юм. Гэвч түүнийг орлох тодорхой залгамжлагч байхгүй нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
