Алтны ханшийн уналтыг ашиглан Төв банкууд худалдаж авсаар байна
Дэлхийн төв банкууд 2026 оны III улиралд 321 тонн алт худалдан авсан нь 2024 оны IV улирлаас хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд түүхэн дэх тав дахь том улирлын худалдан авалт боллоо.
Энэ нь өмнөх улирлын 296 тонноос 8%-иар, оны эхний улирлаас 453%-иар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн сүүлийн таван жилийн улирлын дундаж худалдан авалт болох 227 тонноос 41%-иар өндөр байна. III улирлын худалдан авалтыг Хятад болон Польш улс тэргүүлж, алтны нөөцөө тус тус 63 тонн болон 40 тонноор нэмэгдүүлжээ. Ингэснээр 2026 оны эхний есөн сарын байдлаар дэлхийн төв банкууд нийт 675 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 6%-иар өссөн үзүүлэлт болж байна.
Эдгээр үзүүлэлт нь алтны ханшийн уналтыг төв банкууд нөөцөө нэмэгдүүлэх боломж болгон ашиглаж байгааг харуулж байна. Төв банкуудын тогтвортой эрэлт нь алтны зах зээлд дэмжлэг үзүүлэх чухал хүчин зүйл хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
