Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Ардчилсан нам Трампын тарифын бодлогыг цуцлахаар бэлтгэж байна

Ардчилсан нам Трампын тарифын бодлогыг цуцлахаар бэлтгэж байна

Ардчилсан нам Трампын тарифын бодлогыг цуцлахаар бэлтгэж байна

АНУ-ын завсрын сонгуулиар Конгрессын хоёр танхимд ялалт байгуулсан Ардчилсан нам Ерөнхийлөгч Дональд Трампын импортын өндөр тарифын бодлогыг өөрчлөхөөр бэлтгэж байна. Тус нам шинэ Конгресс бүрдмэгц тариф тогтоох эрх мэдлийг Ерөнхийлөгчөөс Конгресст буцаан шилжүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Эхний ээлжид Канадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан өндөр тарифыг цуцлахыг зорьж байгаа бөгөөд Трампын тарифын хөнгөлөлт олгох шийдвэрүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар бэлтгэж байна. Ардчилсан намын зүгээс тарифын бодлого нь өргөн хэрэглээний барааны үнийг өсгөж, америк өрхүүдийн амьжиргаанд дарамт учруулсан гэж үзэж байгаа юм.

Tax Foundation-ийн тооцоолсноор Трампын тарифын бодлого 2026 онд АНУ-ын нэг өрхийн татварын ачааллыг дунджаар 820 ам.доллароор нэмэгдүүлжээ. Мөн сонгуулийн санал асуулгад оролцогчдын 65% нь тариф АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэж хариулсан байна.

Харин Трамп тарифыг АНУ-д үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл хэмээн хамгаалж, бодлогоосоо ухрахгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.