Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ-ын зах зээлд өнгөрсөн шөнө юу болов?

АНУ-ын зах зээлд өнгөрсөн шөнө юу болов?

АНУ-ын зах зээлд өнгөрсөн шөнө юу болов?

АНУ-ын хөрөнгийн зах зээл 11-р сарын 5-ны өдөр огцом унаж, Nasdaq Composite индекс 5.5%, S&P 500 индекс 4.4%, Dow Jones индекс 3.4% буюу 1,833 нэгжээр буурлаа. Ингэснээр гурван гол индекс 2025 оны 4-р сард тарифын бодлогоос үүдэлтэй зах зээлийн уналтаас хойших хамгийн муу өдрөө үзүүлсэн байна.

Уналтыг хиймэл оюун ухааны салбарын хувьцаанууд тэргүүлж, “Magnificent Seven” буюу технологийн тэргүүлэгч долоон компанийн зах зээлийн нийт үнэлгээ нэг өдрийн дотор 1 их наяд гаруй ам.доллароор буурчээ.

Зах зээлийн уналт зөвхөн технологийн компаниудаар хязгаарлагдсангүй. S&P 500 индексийн бүх 11 салбар уналттай хаагдсанаас мэдээллийн технологийн салбар 7.3%-иар буурсан нь 2020 оны 3-р сараас хойших хамгийн огцом өдрийн уналт болов. Мөн зах зээлийн айдас, хэлбэлзлийг илэрхийлдэг VIX индекс 11.57 нэгжээр өсөж, хөрөнгө оруулагчдын болгоомжлол эрс нэмэгдсэнийг харууллаа.

Түүнчлэн S&P 500 индексийн бүрэлдэхүүн дэх компаниудын 61.6% нь сүүлийн 52 долоо хоногийн дээд ханшаасаа 10-аас дээш хувиар, 34.6% нь 20-иос дээш хувиар буурсан байна. Харин Nasdaq-100 индексийн компаниудын 58.4% нь дээд ханшаасаа 20-иос дээш хувийн уналттай байгаа нь зах зээлийн сулрал өргөн хүрээг хамарч байгааг илтгэж байна.

Энэхүү уналтад АНУ-ын завсрын сонгуулийн үр дүнгийн дараа AI дата төвүүдийн бүтээн байгуулалт удааширч болзошгүй гэсэн болгоомжлол голлон нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны салбарын өсөлтийн хүлээлтээс илүүтэй хөрөнгө оруулалтын бодит өгөөж, санхүүжилтийн эрсдэл болон цаашдын өсөлтийн тогтвортой байдалд анхаарч эхэлсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.