Алтнаас илүү ам.долларыг аюулгүй гэж үзэж байна
Standard Chartered банкны шинжээчдийн үзэж буйгаар алтны ханшийн уналт үргэлжилбэл хөрөнгө оруулагчид ам.доллар болон Японы иенийг аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон сонгох магадлал өндөр байна.
Алтны ханш унц нь 4,000 ам.доллараас доош буурч, богино хугацааны төлөв сулраад байгаа бөгөөд дараагийн гол дэмжлэгийн түвшнүүд 3,800 болон 3,500 ам.долларт байна гэж шинжээчид үзжээ.
Сүүлийн үед технологийн компаниудын хувьцааны уналт, хөрөнгийн зах зээлийн савлагаанаас шалтгаалан хөрөнгө оруулагчид бэлэн мөнгөний хэрэгцээгээ хангахын тулд алт, мөнгө зэрэг хөрвөх чадвар өндөртэй хөрөнгөө зарж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, алтны аюулгүй хөрөнгийн үүргээс илүүтэй бэлэн мөнгө болгох боломж нь богино хугацаанд давамгайлж байгаа юм.
Иймээс алтны ханш цаашид буурч, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлага нэмэгдвэл ам.доллар болон Японы иенийн эрэлт өсөж, бусад голлох валютын эсрэг чангарах боломжтой гэж дүгнэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
