Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

ГОЛОМТ БАНК ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

ГОЛОМТ БАНК ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

ГОЛОМТ БАНК ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

Голомт банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн 2026 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 00/42 тоот тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Хурал болох огноо, байршил: 2026 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 23-ны 12:00 цаг хүртэл

Хурал зохион байгуулах хэлбэр: Хурлын цахим систем ашиглан эчнээ санал хураалтаар зохион байгуулна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн хурлын үйл ажиллагааны журмын шинэчилсэн найруулгыг батлах тухай;
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн хурлын үйл ажиллагааны журмын шинэчилсэн найруулга ба өөрчлөлтийн тухай мэдээлэл;
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийн танилцуулга.

Санамж

Бүртгэлийн өдөр: 2026 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаар Голомт банкны хувьцааг эзэмшиж буй хөрөнгө оруулагчид хуралд оролцох эрхтэй болно.

Хуралд оролцох  Хувьцаа эзэмшигчдийн хурлын системд Голомт банкны албан ёсны цахим хуудсанд хандан төрийн ДАН системээр өөрийгөө баталгаажуулан нэвтэрч, хурлын хэлэлцэх асуудал бүрээр мэдээлэлтэй танилцан, цахимаар саналаа өгөх боломжтой.

Хурлын системд хандах боломжгүй бол Голомт Капитал ҮЦК ХХК-аар дамжуулан саналаа өгч болно. Саналаа 2026 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 цагаас эхлэн 12 дугаар сарын 23-ны өдрийн 12:00 цаг хүртэлх хугацаанд өгөх боломжтой.

Хуралд хувьцаа эзэмшигчийг төлөөлөх тохиолдолд итгэмжлэлтэйгээр оролцоно. Итгэмжлэл хүлээн авах хаяг Голомт банкны төв байр, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай 5.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар асууж, тодруулах бол ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд дараах газарт хандан заавар, зөвлөмж авна уу.

  • Голомт Капитал ҮЦК ХХК-тай холбогдох дугаар 7012-1530;
  • “Голомт Капитал” ҮЦК-ийн төв байр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24 Парк Плэйс оффис, 4-р давхар;

Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох болон заавартай танилцах бол дараах цахим хуудсаар орно уу:

Голомт банк

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.