Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Ардчилсан намын ялалт технологийн салбарт эргэлзээ төрүүлэв

Ардчилсан намын ялалт технологийн салбарт эргэлзээ төрүүлэв

Ардчилсан намын ялалт технологийн салбарт эргэлзээ төрүүлэв

АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Ардчилсан нам томоохон ялалт байгуулсан нь технологийн салбарын тэрбумтнуудын дунд санал зөрөлдөөн үүсгэж, хиймэл оюун ухааны дэд бүтцийн хөгжлийн ирээдүйд эргэлзээ төрүүлжээ.

Тухайлбал, Илон Маск сонгуульд нийт 474 сая ам.доллар зарцуулснаас 224 саяыг Техас мужид Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг дэмжихэд зориулсан ч түүний дэмжсэн нэр дэвшигчид ялагдсан байна.

Ардчилсан намын дата төвүүдийн бүтээн байгуулалтыг хязгаарлах бодлого нь AI салбарын өсөлтийг сааруулж болзошгүйг анхааруулжээ. Тухайлбал, 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн 10–15 гигаваттын хүчин чадалтай дата төвүүдийн бүтээн байгуулалт хойшлох эрсдэлтэй гэж үзсэн байна.

Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид улс төрийн тодорхойгүй байдал буурч, Конгресст эрх мэдлийн тэнцвэр бий болохыг эергээр хүлээн авснаар Dow Jones индекс 3%, S&P 500 индекс 1.6%, Nasdaq индекс 1.4%-иар өсжээ. Шинэ дата төвүүдийн бүтээн байгуулалт саарах нь нэг талаас AI салбарын өргөжилтийг хязгаарлах ч нөгөө талаас одоо байгаа дата төвүүдийн үнэ цэнийг өсгөж, технологийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтын зардлын дарамтыг бууруулах боломжтой юм.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.