Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ худалдааны дайныг дахин эрчимжүүлэх үү?

АНУ худалдааны дайныг дахин эрчимжүүлэх үү?

АНУ худалдааны дайныг дахин эрчимжүүлэх үү?

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа аж үйлдвэрийн илүүдэл хүчин чадалтай холбоотой шалгалтын дүнг танилцуулж, 16 худалдааны түншээс импортлох бараанд шинэ тариф ногдуулахаар бэлтгэж байна. Шинэ татвар нь өмнө тогтоосон тариф дээр нэмэгдэх бөгөөд улс бүрд харилцан адилгүй хувь хэмжээтэй байх аж.

Шалгалтад Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Вьетнам, Тайвань, Тайланд, Малайз, Индонез зэрэг улс болон Европын холбоо багтаж байгаа аж. АНУ эдгээр улсын зарим салбарын хэт их үйлдвэрлэл дэлхийн зах зээлд нийлүүлэлтийг нэмэгдүүлж, Америкийн үйлдвэрлэгчдэд дарамт учруулж байна гэж үзэж байгаа юм. Харин Хятад улс энэ мэдэгдлийг няцаасан байна.

Шинэ тарифын хувь хэмжээ одоогоор тодорхойгүй ч худалдааны өмнөх хэлэлцээрүүдэд тусгасан дээд хязгаарыг баримтлахаар төлөвлөж байна. Тухайлбал, Европын холбоо, Япон, Өмнөд Солонгосын бараанд 15%, Малайзын бараанд 19%-ийн дээд хязгаар үйлчлэх аж. Харин Хятадтай байгуулсан худалдааны түр тохиролцоо сунгагдвал тарифыг 20%-иас хэтрүүлэхгүй байхаар тооцжээ.

Худалдааны шинжээчдийн үзэж буйгаар зарим улсын бараанд 15-25%-ийн нэмэлт тариф ногдуулах боломжтой. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлаа бууруулах арга хэмжээ авахгүй тохиолдолд тарифыг үе шаттай нэмэгдүүлэх хувилбар яригдаж байгаа аж.

Энэхүү арга хэмжээ нь АНУ-ын Дээд шүүх 2-р сард Трампын өмнөх тарифын зарим шийдвэрийг хүчингүй болгосны дараа тэдгээрийг өөр хууль эрх зүйн үндэслэлээр сэргээх оролдлогын нэг хэсэг юм. Ялангуяа 1-р сарын 10-нд дуусах Хятадтай байгуулсан худалдааны түр тохиролцоог сунгах эсэх нь тодорхойгүй байгаа нь хоёр улсын худалдааны харилцаанд дахин эрсдэл үүсгэж болзошгүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.