Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Хятадын тагнуулд сэжиглэгдэж буй эмэгтэйтэй гэр бүлийн гадуурх харилцаатай байжээ

Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Хятадын тагнуулд сэжиглэгдэж буй эмэгтэйтэй гэр бүлийн гадуурх харилцаатай байжээ

Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Хятадын тагнуулд сэжиглэгдэж буй эмэгтэйтэй гэр бүлийн гадуурх харилцаатай байжээ

Дэлхийн хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэгч Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан Хятадын тагнуулын ажиллагаатай холбоотой хэрэгтэй холбоотой боллоо. Түүний гэр бүлээс гадуурх харилцаатай байсан Алис Хуан гэх эмэгтэйг Хятадын талд мэдээлэл дамжуулсан байж болзошгүй хэмээн АНУ-ын тагнуулын байгууллагууд сэжиглэж байгаа юм.

Алис Хуан нь Nvidia-ийн хэрэглэгч болох Megaspeed компанитай холбоотой бөгөөд тус компани өмнө нь АНУ-ын экспортын хязгаарлалтад орсон Хятадын компаниудад Nvidia-ийн AI чипүүдийг нийлүүлэхэд зуучилсан байж болзошгүй гэх асуудлаар шалгагдаж байжээ.

Женсен Хуан компанийн ажилтнуудад илгээсэн цахим захидалдаа гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, уучлалт хүссэн байна. Харин Nvidia-ийн Төлөөлөн удирдах зөвлөл түүнийг гадаад улсын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг тогтоохоор хараат бус шалгалт эхлүүлжээ. Одоогоор компанийн нууц мэдээлэл алдагдсан гэх нотолгоо байхгүй бөгөөд Хуан Гүйцэтгэх захирлын үүргээ хэвийн үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.

Энэхүү дуулиан АНУ, Хятадын технологийн өрсөлдөөн хурцдаж буй үед дэгдсэнээрээ онцлог. АНУ-ын Конгрессын гурван хорооны дарга Женсен Хуаныг 11-р сарын 18-нд хаалттай уулзалтад оролцож, тайлбар өгөхийг шаарджээ.

Түүнчлэн Nvidia 11-р сарын 17-нд III улирлын санхүүгийн тайлангаа танилцуулах гэж байгаа тул уг асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Шалгалтын үр дүнгээс хамааран компанийн нэр хүнд, засаглал болон Хятад руу чиглэсэн AI чипийн экспортын бодлогод нэмэлт эрсдэл үүсэж болзошгүй юм.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.