Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Трамп: Ираны дайн удахгүй дуусна

Трамп: Ираны дайн удахгүй дуусна

Трамп: Ираны дайн удахгүй дуусна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай үргэлжилж буй есөн сарын мөргөлдөөн ойрын хугацаанд дуусах боломжтойг мэдэгдэж, дахин цэргийн цохилт өгөх магадлал бага байгааг онцоллоо.

Тэрбээр 11-р сарын 9-нд Катарын Ерөнхий сайдтай уулзсаны дараа “Бид мөргөлдөөнийг дуусгах чиглэлд ахиц гаргаж байна. Дайн тун удахгүй дуусна гэж бодож байна” хэмээн мэдэгджээ. Гэхдээ Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд цэргийн ажиллагаагаа сэргээхэд бэлэн гэдгээ анхааруулсан байна.

АНУ-ын завсрын сонгуулиар Бүгд найрамдах нам Конгрессын хоёр танхимд ялагдал хүлээсний дараа Трампын засаг захиргаа Ираны эсрэг хатуу байр сууриа зөөлрүүлж байгаа нь анхаарал татаж байна. Учир нь дайнаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлт, инфляцын дарамт сонгогчдын бухимдлыг нэмэгдүүлсэн юм.

Ирантай тохиролцоонд хүрч, Ормузын хоолойн тээвэрлэлт хэвийн болбол газрын тосны үнэ болон дэлхийн инфляцын дарамт буурах боломжтой. Гэхдээ хэлэлцээр эцэслэгдээгүй тул геополитикийн эрсдэл хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.