Jensen Huang-н дараагийн алхам юу бол?
Хиймэл оюун ухааны хувьсгалыг тэргүүлж, Nvidia-г дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болгосон Женсен Хуан 33 жилийн дараа гүйцэтгэх захирлын суудлаа орхилоо.
Хувийн амьдралтай нь холбоотой дуулиан түүний карьерийг ганхуулж, Nvidia-ийн хувьцаа ганцхан өдрийн дотор 14%-иар уналаа. Одоо компанийн удирдлагыг санхүү хариуцсан захирал Colette Kress түр хүлээн авч байгаа бол Donald Tryump Apple-ийн хуучин захирал Tim Cook-г дараагийн удирдагч болгох санал дэвшүүлсэн гэх мэдээлэл ч цацагдлаа.
Цахиурын хөндийн түүхэнд өөрийн үүсгэн байгуулсан компанийн удирдлагаас гарсан ч дараа нь томоохон амжилтад хүрсэн бизнес эрхлэгчид цөөнгүй бий. Тухайлбал, Steve Jobs Apple-аас гарсны дараа эргэн ирж, iPhone зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн бол Elon Musk PayPal-ийн удирдлагаас чөлөөлөгдсөний дараа SpaceX болон Tesla-гаар дамжуулан технологийн салбарт томоохон өөрчлөлт авчирсан.
Харин NVIDIA-г хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэгчдийн нэг болгосон Jensen Huang-ийн дараагийн алхам одоогоор тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч түүний олон жилийн туршлага, технологийн салбар дахь мэдлэг, алсын хараа нь шинэ бизнес эхлүүлэх, тэр дундаа квант тооцоолол (Quantum Computing) зэрэг ирээдүйтэй салбарт хүч сорих боломжийг үгүйсгэхгүй юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
