Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Энэ долоо хоногт болох 2 чухал үйл явдал

Энэ долоо хоногт болох 2 чухал үйл явдал

Энэ долоо хоногт болох 2 чухал үйл явдал

Хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэгч Nvidia компани энэ долоо хоногийн мягмар гарагт буюу 11-р сарын 17-нд АНУ-ын хөрөнгийн зах зээлийн арилжаа хаагдсаны дараа улирлын санхүүгийн тайлангаа танилцуулна.

Шинжээчид тус компанийн борлуулалтын орлого болон ашиг өмнөх оны мөн үеэс бараг 100%-иар өсөх хүлээлттэй байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдын анхаарал санхүүгийн үзүүлэлтүүдээс илүүтэйгээр Женсен Хуанг огцорсны дараах компанийн ирээдүй, цаашдын стратегид төвлөрөхөөр байна.

Өнгөрсөн долоо хоногт Женсен Хуанг хувийн амьдралтай нь холбоотой дуулиан, тэр дундаа Хятадын тагнуул байж болзошгүй эмэгтэйтэй харилцаатай байсан гэх мэдээллийн дараа гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон. Улмаар Nvidia-ийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 13%-иар буурсан нь 2025 оны 4-р сараас хойших долоо хоногийн хамгийн өндөр уналт болсон юм.

Энэ долоо хоногийн бас нэгэн онцлох үйл явдал нь Claude хиймэл оюун ухааны системийг хөгжүүлэгч Anthropic компанийн IPO юм. Тус компани нэгж хувьцаагаа 70–78 ам.доллароор үнэлж, зах зээлийн үнэлгээгээ ойролцоогоор 1.4 их наяд ам.долларт хүргэхээр зорьж байна.

Тиймээс энэ долоо хоногт Nvidia-ийн санхүүгийн тайлан, цаашдын төлөв болон Anthropic-ийн IPO нь хиймэл оюун ухааны салбарын талаарх хөрөнгө оруулагчдын итгэл, зах зээлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох чухал үйл явдлууд болохоор байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.