Хятадын AI хөгжлийг хязгаарлах АНУ-ын шинэ алхам
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчлахын өмнө тус улсын хиймэл оюун ухааны салбарын дэвшилтэт чипийн хүртээмжийг хязгаарлах шинэ журам зарласан байна. Уг журам нь Nvidia зэрэг компаниудын өндөр хүчин чадалтай чипийг Хятадын AI компаниуд гуравдагч улсын дата төвөөр дамжуулан ашиглах боломжийг хумих зорилготой юм.
Шинэ зохицуулалтаар Сингапур, Тайланд, Малайз, Индонез болон Бразил руу нийлүүлэх тодорхой төрлийн дэвшилтэт чипүүдэд АНУ-ын экспортын зөвшөөрөл шаардахаар болжээ. Мөн Хятадад төвтэй компаниудад их хэмжээний тооцоолох хүчин чадал нийлүүлдэг гадаадын дата төвүүд 90 хоногийн дотор тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд биелүүлээгүй тохиолдолд үйлчилгээг нь цаашид хязгаарлах боломжтой юм. Харин эдгээр таван улсад үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын компаниудад уг шаардлага хамаарахгүй.
Энэхүү шийдвэр нь Nvidia-ийн гүйцэтгэх захирал Jensen Huang-тай холбоотой дуулиан болон тус компанийн түнш Сингапурын Megaspeed компаниар дамжин дэвшилтэт чипийг Хятад руу хууль бусаар шилжүүлсэн байж болзошгүй гэх хардлага гарсны дараа батлагдсан юм.
Трамп пүрэв гарагт БНХАУ-ын Шэньжэнь хотод Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байгаа юм. Айлчлалын өмнө экспортын хяналтыг чангатгасан нь хоёр улсын технологийн өрсөлдөөн хэлэлцээний гол сэдвүүдийн нэг хэвээр байгааг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
