Трампын AI, крипто бодлогын гол зөвлөх албан тушаалаасаа буулаа
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп-ын хиймэл оюун ухаан болон криптовалютын бодлогыг хариуцаж байсан Дэвид Сакс тусгай төрийн ажилтны үүргээс чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр 130 хоногийн хугацаатай томилгооны хугацаа дууссан тул албан тушаалаасаа бууж байна.
Гэсэн хэдий ч Дэвид Сакс төрийн бодлогоос бүрэн холдохгүй бөгөөд цаашид Ерөнхийлөгчийн дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөх зөвлөлийн хамтран даргаар ажиллаж, илүү өргөн хүрээний технологийн бодлогын асуудлаар зөвлөмж өгөхөөр болсон байна.
Тэрээр Трампын засаг захиргаанд технологийн бодлогын чухал дуу хоолой байж, хиймэл оюуны хөгжлийг дэмжих, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшилд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн.
Мөн ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх зорилгоор өмнө нь 200 сая ам.доллараас давсан криптовалюттай холбоотой хөрөнгө оруулалтаа зарсан нь зах зээлд анхаарал татаж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
