Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, газрын тосны үнэ дахин өсөв

Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, газрын тосны үнэ дахин өсөв

Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, газрын тосны үнэ дахин өсөв

Саудын Арабын эрчим хүчний дэд бүтцэд халдлага гарснаар газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн эрсдэл дахин нэмэгдэж, үнэ өсөх хөдөлгөөн үзүүллээ. Баасан гарагийн арилжааны эхэнд Brent төрлийн нефть $96.7/баррель, WTI $98.9/баррель хүртэл өссөн нь нийлүүлэлтийн доголдол бодитоор үүсэж эхэлж буйг илтгэж байна.

Халдлагын нөлөөгөөр Саудын газрын тосны олборлолт өдөрт ойролцоогоор 600 мянган баррелиар буурч, дамжуулах хоолойн хүчин чадал 700 мянган баррелиар саатсан талаар мэдээлэгдлээ. Сүүлийн зургаан долоо хоногт бүс нутагт 50 гаруй эрчим хүчний дэд бүтэц цохилтод өртөж, нийт 2.4 сая баррель/өдөр боловсруулах хүчин чадал доголдсон нь зах зээлд бодит нийлүүлэлтийн шок үүсгэж байгааг харуулж байна.

Үүний зэрэгцээ Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн хэвийн болоогүй хэвээр байна. АНУ, Ираны хооронд түр гал зогсоох тохиролцоо хийгдсэн ч дамжин өнгөрөх тээвэрлэлтийн урсгал маш бага түвшинд хадгалагдаж, өдөрт цөөн тооны хөлөг онгоц нэвтэрч байна.

Мөн тохиролцооны хэрэгжилтийн хүрээнд талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна. Ираны тал АНУ-ыг хэлэлцээр зөрчсөн гэж буруутгаж байгаа бол АНУ-ын зүгээс Ормузын хоолой бүрэн, саадгүй нээгдэх хүртэл дараагийн алхам хийхгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Энэ нь Исламабад хотод үргэлжлэхээр төлөвлөсөн хэлэлцээг илүү төвөгтэй болгож байна.

Ийм нөхцөлд нефтийн үнэ богино хугацаанд мэдээ мэдээлэлд мэдрэмтгий, өндөр хэлбэлзэлтэй хэвээр байна. Шинжээчдийн үзэж буйгаар, хэрэв Ормузын хоолой бүрэн нээгдэж, хүлээгдэж буй олон тооны танкерууд хөдөлгөөнд орвол үнэ буурах боломжтой. Харин зөрчил сунжирвал нефтийн үнэ $100-аас дээш түвшинд удаан хадгалагдах, цаашлаад өсөх эрсдэл хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.