Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Intel компанид маш олон давуу талууд үүсч байна.

Intel компанид маш олон давуу талууд үүсч байна.

Intel компанид маш олон давуу талууд үүсч байна.

Intel компанийн хувьцаа сүүлийн 2 долоо хоногийн дотор нийт 58%-иар өсөж сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хүчтэй өсөлт боллоо.

Энэхүү огцом өсөлтийн гол шалтгаан нь компанийн шинэ хамтын ажиллагаа, стратегийн алхмууд байв. Тухайлбал, Google Intel-ийн шинэ үеийн Xeon 6 процессоруудыг хиймэл оюун ухааны сургалт болон тооцоололд ашиглахаар болсон. Мөн Elon Musk-ийн санаачилсан Terafab AI чипийн томоохон төслийн нэг хэсэг болж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлжээ. Terafab төсөл нь АНУ-ын Техаст байрлах AI чипийн цогцолбор бөгөөд Tesla, SpaceX, xAI зэрэг компанид зориулсан өндөр хүчин чадалтай чипүүдийг үйлдвэрлэх зорилготой.

Сүүлийн үед AI-ийн хөгжил эрчимжихийн хэрээр CPU буюу төв процессорын эрэлт дахин өсөж байгаа нь Intel-д шинэ боломж нээж байна. Өмнө нь GPU давамгайлж байсан бол одоо CPU нь илүү чухал үүрэгтэй болж эхэлжээ. Мөн Intel өөрийн чипийг өөрөө зохион бүтээж, үйлдвэрлэдэг цөөн компанийн нэг бөгөөд энэ нь өрсөлдөгч Nvidia болон Advanced Micro Devices-ээс ялгарах гол давуу тал болж байна.

Нэмж дурдахад, АНУ-ын Засгийн газар Intel-д стратегийн ач холбогдол өгч хөрөнгө оруулсан бөгөөд Nvidia ч мөн хамтын ажиллагаанд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь компанийн ирээдүйн өсөлтийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.